Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг ӨРШӨӨЛД ХАМРАГДАХГҮЙ

  • 0
  • 105
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан Засгийн газраас "Өршөөл үзүүлэх тухай" хуулийг санаачлан өчигдөр чуулганаар хаалттай хэлэлцсэн билээ. Харин уг хуулийн төсөлд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг өршөөлд хамрагдана хэмээн цахим орчинд өрнөж, иргэд шүүмжлэлтэй хандаж байсан юм.

Тэгвэл Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан бэлгийн дус хүслээ ёс бусаар хангах,

Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх,

Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлд заасан бэлгийн мөлжлөг,

Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлд заасан 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох,

Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлд заасан 2, 3 дахь хэсэгт заасан биеэ үнэлэхийг зохион байгуулах зэрэг хүчирхийлэлтэй холбоотой хэргүүд өршөөлийн хуульд огт хамрагдахгүй аж.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх