Жүжигчин О.Амгаланбаатар наадам хийхийг эсэргүүцэн өөрийн байр сууриа илэрхийллээ

  • 0
  • 101
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
Бахархал, үндэсний дархлаа гэдэг юм нэг удаа өнжсөнөөр байхгүй болчихдог хямд зүйл огт биш!!! Өнжихөөр харин ч үнэ цэнийг нь илүү ойлгох биз. Олон жил наадахын тулд нэг жил өнжихөд яах вэ дээ. Манай төрийнхний "дайны жил ч өнжиж байгаагүй" нтр гэсэн явуургүй үндэслэлээр өөрсдөдөө зориулах маягтай наадам хийх гээд байгаа нь өнөөдөр олон хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна даа. Барьцамтгай ард түмэн баяр наадмыг ууж идэлгүй тэмдэглэж сураагүй учраас тас хорилгүй цахим наадам нтр гэчихээр хавиар нэг юм болно доо, харж л байгаарай. Тэсрэх шахсан ард түмнийхээ тэвчээрийн гал дээр тос нэмж яах гээ юм бол доо. Би ч гэсэн дээлээ өмсөөд, нутагтаа очоод дэлгэр сайхан наадмаар л байнашүүдээ. Даанч наадахгүй бол алдагдчих гээд байдаг тэр "үндэсний дархлаа"-аас чинь энэ жилдээ зүгээр л "хүний дархлаа", эрүүл мэнд илүү чухал байна!!!
Эцэст нь хэлэхэд 100н жилээс 101 жил илүү үнэ цэнэтэй шүү!!! Учир нь дахиад нэг жил ардын хувьсгалын ялалтыг амьд мэнд, эрүүл саруулаар аль нэг улсын мэдэлд орчихолгүй үзнэ гэдэг том хувь заяа!!!
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх