Замын үүдээс ачаа ачиж Улаанбаатарт ирээд гацсан жолооч нарын буцах зөвшөөрлийг гаргаж өгөхийг хүслээ

  • 0
  • 106
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Замын үүд боомтоос хотод ирээд гацсан ачаа тээврийн жолооч нар зөвшөөрлийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тулгамдаж буй асуудлын талаар гацсан жолооч нарын төлөөлөл “Бид Замын үүд боомтоос ачаагаа ачиж хот руу ирчхээд буцах гэхээр зөвшөөрөл олгохгүй байгаа нь асуудал болж байна. Зам, тээврийн яамнаас зөвшөөрөл өгөхгүй байгаа ба зөвхөн  хүнс тээвэрт л өгөх юм гэнэ.

Ингээд буцаж чадахгүй байгаа олон жолооч хотод гацаад арав гаруй хонож байна. Энэ тээвэрчид чинь цаанаа компанид гэрээтэй ажилладаг хүмүүс шүү дээ. Хүлээлгэж байгаад арай гэж өгсөн зөвшөөрөл нь зөвхөн Замын үүд рүү орж карго ачна, харин цааш Эрээн хот руу оруулахгүй гэсэн байгаа юм. Энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна. Улаанбаатар хотод гацсан жолооч нар машиндаа зөвшөөрлөө хүлээгээд сууж байна.

Эрээнд зөндөө ачаа бөөгнөрчихсөн байгаа. Дээрээс нь тээврийн үнэ өсөөд, 2,000 тээвэрчин Замын үүд боомтод гацчихсан. 

Саяхан Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай очсон чинь хүсэлт өгөхөө больчихлоо гээд гацаачихсан гэсэн. Одоо онлайн бүртгэл явагдаж байгаа юм билээ. Ноднин шинэ жилийн үеэр ингэж онлайн бүртгэл гэж хийгдсэн. Гэтэл урдуур нь даргын машинууд ороод ард иргэдийн машин таг гацсан л юм болсон. Үнэхээр хэцүү байна” гэв.

Жолооч нарын өөр нэгэн төлөөлөл “Тээврийн хэрэгслийн тоо өдөрт орох ёстой тоогоороо орж чадахгүй байгаа нь тээврийн үнэ өсөж байгаа шалтгаан. Тээврийн үнийг зохиомлоор өсгөх боломж байхгүй. Бид оочерлоод орохоор аль түрүүлж очсон чадалтай нэг нь бидний машиныг авчихдаг.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх