ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Флоридад 12 давхар орон сууцны барилга нурсны улмаас амиа алдагсдын тоо 12 болжээ. Энэ тухай Майами-Дэйд мужийн дарга Даниэлла-Левин Кава мэдэгдлээ. “Сүүлийн мэдээлэл хийснээс хойш дахиад нэг цогцос олдож, амиа алдагсдын тоо 12 боллоо” хэмээн өмнө нь тэр мэдэгджээ. Нурсан барилгад 136 айлын орон сууц байрлаж байсан ба 55 нь бүрэн сүйрч, байшингийн урд тал шөнө дунд дарагдсан аж. Хожим нь барилгын мэргэжилтнүүд өндөр байшингийн эздэд хандан, уг байгууламжийн ослын төвшинг сэрэмжлүүлж, уриалга гаргасан нь эмгэнэлт явдлаас гурван жилийн өмнө байсан байна.