Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг цар тахлын нөхцөлд хүний эрхийг хангах тухайд дараах гурван саналыг хэлж тусгуулахаар боллоо.
Коронавирусийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа иргэдийг ялгаварлан гадуурхах, тэр тусмаа орон нутгийн удирдлага, төрийн байгууллагын зүгээс ялгаварлан гадуурхах, гэрийн хаалганд тусгай тэмдэг байршуулах зэргээр хүний эрхийн зөрчил гаргаж байгаа асуудлыг хориглох, ийм үйлдэл гаргасан төрийн албан хаагчдад авах арга хэмжээний талаарх тодорхой зохицуулалтыг тусгах. Өнөө өглөө Хөвсгөл аймгийн Түнэл сумын иргэнээс тухайн суманд цар тахлын халдвар авсан, тусгаарлалтанд байгаа айл өрхүүдийг онцлон мэдээлж, нийтэд зарлаж байгаа тухай гомдол ирсэн. Ингэж ялгаварлан гадуурхахыг хүлээн зөвшөөрч болохгүй.
2. Цар тахал Эрүүл мэндийн салбарын бүх нөөц бололцоог шавхаж байна. Эмч, сувилагчид маань өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийж ачааны хүндийг үүрч байна. Энэ нөхцөлд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх асуудлыг судалж шийдэх гэсэн заалтыг Тогтоолын төсөлд оруулах,
3. Цар тахлын улмаас бүх цэцэрлэг сургууль ажиллахгүй, мөн эцэг эх нь халдвар аваад урт богино хугацаанд эмнэлэгт хэвтэх, тусгаарлагдах байдалд орсноос болж бага насны хүүхдүүд хараа хяналтгүй үлдэх явдал гарч байна. Дархан уул аймагт гэртээ үлдсэн 1-5 насны 3 хүүхэд ус алдсаны улмаас тогонд цохиулж амиа алдсан. Энэ бол хүүхдийн эрхийн ноцтой зөрчил. Тийм учраас Монголын төрхүүхэд хамгааллын асуудлыг эрчимжүүлэх, цар тахлын нөхцөлд хүүхэд хамгааллын төсвийг танахгүй байх, хүүхэд хамгааллын төсвийг нэмэгдүүлэх