Дархан-Уул аймагт 9 дүгээр сар хүртэл баяр наадам хийхгүй

  • 0
  • 101
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Дархан-Уул аймагт сүүлийн үед халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна. Сүүлийн 24 цагт 287 PCR шинжилгээ хийхэд 132 эерэг тохиолдол батлагдлаа. Үүнээс 34 нь хүүхэд байна. Ингэснээр энэ оны 5-р сарын 28-наас хойш батлагдсан тохиолдол 1447 болсон байна. 132 тохиолдлын 126 нь Дархан сумаас, Шарын голоос 1, Орхоноос 1, Хонгороос 4 байна. Тодруулбал:

Хавьтлаас- 82

Тест эерэг -43

Тандалтаар-6

Эрүүл мэндийн ажилтан-6

Шинж тэмдэгтэй-1 хүн байна.

Тиймээс аймгийн Онцгой комиссоос Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 7 дугаар сарын 1-нээс 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон талаар мэдээллээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх