Мобиком Корпораци “Топ-100 AЖ AХУЙН НЭГЖ”-ийн нэгээр шалгарлаа

  • 0
  • 102
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2020 оны Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийг цахимаар зарлан тодрууллаа. Бизнес эрхлэгчдийн хувьд 2020 он сорилт ихтэй, тодорхойгүй байдал давамгайлсан амаргүй жил байсан боловч Мобиком Корпораци нь 1500 гаруй ажилтныхаа ажлын байрыг тогтвортой хадгалж, улсын төсвийг бүрдүүлэхэд багагүй хувь нэмрийг оруулсан билээ.

Мобиком Корпорацийн хувьд 2020 онд мобайл үндсэн сүлжээний хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлж, интернэтийн үлдсэн сүлжээ болон гарцыг өргөтгөхөд ихээхэн анхаарч ажилласан. Түүнээс гадна OTT технологид суурилсан VOO ТВ болон видео стрийминг үйлчилгээ, Үндэсний төлбөрийн шийдэл MonPay апликейшныг зах зээлд шинээр нэвтрүүлж, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА болон Монгол-Японы Хүний нөөцийн хөгжлийн төвтэй хамтран гарааны бизнесүүдийг дэмжих зорилготой “MonJa Startup Accelerator Program”-ыг амжилттай явуулсан.  

Мобиком нь цар тахлын үед бизнесээ тогтвортой явуулахаас гадна “WASH”, “Хүүхдийн тусламжийн утас 108”, “Хүүхэд бүрд цэвэр ус” зэрэг нийгмийн хариуцлагын төслүүдээ үргэжлүүлж, боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглэсэн олон ажлыг зохион байгуулсан юм. Тэдгээрээс сонирхуулбал, ЭМЯ-ны коронавирусийн тархалтаас сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөгөө, УОК-ын шуурхай мэдээ, мэдээллийг хэрэглэгчдэд мессэжээр үнэ төлбөргүй хүргэх, онцгой байдал, цэрэг, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын ажилчид, 21 аймаг, 9 дүүргийн 20 мянга гаруй сурагчдад дата, нэгж, шинэ дугаар өгөх, “Эмч нартаа хайр түгээе” аяныг өрнүүлж, аймаг бүрийн нэгдсэн эмнэлэгт хандив өгөх, оюутан, багш, сурагчдад зориулсан хөнгөлөлттэй University, Academy дата багц гаргах гэхчлэн нийт 10 гаруй тэрбум төгрөгийн тусламж дэмжлэгийг үзүүлсэн. Мөн Монгол Улсын Засгийн Газар 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл бүх ААН-ийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх шийдвэр гаргахад Мобиком Корпораци нь шимтгэлийг үргэлжлүүлэн төлөхөөр шийдвэрлэсэн юм. Ингэснээр нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөх хугацаанд 1 тэрбум төгрөгийг улсад төлж, төсөвт үүсэх ачааллыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулж чадсан.  

Мобиком Корпораци нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбартаа ямагт шинийг санаачлагч, чиглүүлэгч нь байж, хэрэглэгч, харилцагчидтайгаа хамтын үнэ цэнийг бүтээж, нийгэмд сайн сайхан үйл хэргийг үргэлжлүүлэн хүргэсээр байх болно гэдгээ энэ ташрамд илэрхийлье.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх