Монгол Улсын ууган Их Дэлгүүр анх 1921 онд Зөвлөлт Холбоот Улсын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар суурь нь тавигдаж “Төв Дэлгүүр” нэртэйгээр байгуулагдаад 100 жилийг ардаа үджээ.
Анх 1921 онд ашиглалтанд орсон “Төв Дэлгүүр” нь дарга, сургагч, ахлах нягтлан бодогч, дансны сургагч, тооцооны нягтлан бодогч, дансны дагалдан, барааны сурган боловсруулах мэргэжилтэн зэрэг 20 -иод орон тоотой ажиллаж байсан ба 1961 оны 06 -р сарын 28 -ний өдөр Их Дэлгүүрийн одоогийн барилга ашиглалтад орж нээлтээ хийсэн тэр цагаас хойш “Улсын Их Дэлгүүр” маань өнгө төрхөө улам нэмж, ажилчид өргөжин тэлсээр 1000 гаруй ажилтантай болж, дэлхийн алдартай брэндүүдийг нэг дор худалдаалахын зэрэгцээ, үндэсний үйлдвэрлэлээ дэмжин үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байна.
“Улсын Их Дэлгүүр” -ийн зүгээс түүхэн ойн өдрийг тохиолдуулан эрхэм хэрэглэгчдээ зориулж 10-50% хямдралаар бэлэг барьж 100,000 төгрөгөөс дээш худалдан авалтын бонус оноог 2дахин үржүүлэн олгож, давхар давхар сюрпризүүдийг барилаа.
100 жилийн түүхт ууган Улсын Их Дэлгүүрийн 100 жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ажилчид, хамт олон, харилцагч, түншүүдэд нийт үзэгчид, хэрэглэгчдийнхээ өмнөөс түүхт ойн баярын мэнд дэвшүүлье.