Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ баг анх удаа "Азийн цом"-д оролцоно

  • 0
  • 116
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

2022 оны АХБХ-ны Эмэгтэйчүүдийн Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх нийт 28 багийн хооронд сугалаа явагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээний эрхүүдийг одоогийн байдлаар Энэтхэг (зохион байгуулагч), Япон , Австрали, БНХАУ-ын шигшээ багууд аваад байгаа билээ.

Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг урьдчилсан шатны “Е” хэсэгт БНСУ болон Узбекистан улсын шигшээ багуудтай нэг хэсэгт орлоо. АХБХ-ны Эмэгтэйчүүдийн Азийн цомын урьдчилсан шатны тоглолтууд 2021 оны 9-р сарын 13-наас 25-ны хооронд явагдах юм.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх