Түүхэнд криптовалютын хамгийн том луйвар байж болзошгүй гэмт хэрэг Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад гарчээ.
2019 онд тус улсын иргэн Амир Каже, дүү Раес Кажегийн хамт “Africrypt” нэртэй криптовалют арилжаалдаг гар утасны аппликэйшн зах зээлд нэвтрүүлсэн байна.
Удалгүй тэд аппликэйшн хэрэглэгчдийн хөрөнгө оруулалт болох 69,000 биткоиныг аваад сураггүй алга болжээ. Дөрөвдүгээр сарын оргил ханшаар тооцвол энэ нь бараг $4 тэрбум хүрэх хөрөнгө юм. Хоёр сар гаруйн өмнө ах дүүс хакеруудад дансаа алдсан тухай хэрэглэгчдэд мэдээлэхдээ энэ тухай цагдаа хуулийнханд хэлэхгүй байхыг сануулж байжээ.
Хэрвээ хуулийнхан оролцвол алдсан дансаа буцааж олох боломжгүй болно гэж тайлбарласан байна.
Гэвч зарим хэрэглэгч тэдний тайлбарт итгэлгүй цагдаад хандсанаар уг хэрэг ил болжээ. Одоо Өмнөд Африкийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ах дүүсийн араас эрэн сурвалжилж, дэлхийн томоохон арилжааны төвүүдэд хандан сэжигтэй гүйлгээний талаар мэдээлэл өгөхийг хүсээд байгаа гэнэ.