"Цагаан хад" суурьшлын бүсэд тэг зогсолт хийлээ

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Монгол улсын нүүрсний экспортын гол бүс нутаг Өмнөговь аймагт халдварын 14 тохиолдол  бүртгэгдээд байгааг тус аймгийн Онцгой комисс албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Ялангуяа Цагаан хад суурьшлын бүсэд халдвар нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч байгаа тул өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, зургадугаар сарын 24-ны өглөөний 06.00 цагаас буюу өнөөдрөөс эхлэн долдугаар сарын 06-ны өдрийн 06.00 хүртэл тэг зогсолт хийж ААН, иргэдийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах тухай захирамжийг Ханбогд сумын Засаг дарга өчигдөр /2021.06.23/ гаргасан юм. 

Энэ нь маш ноцтой бөгөөд нүүрсний экспорт тасалдах улмаар эдийн засагт нөлөөлж төсвийн алдагдал үүсэх зэрэг эрсдэлтэй юм. Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү энэ талаар "Батлан хамгаалахын сайд болон Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ахлуулсан хоёр ажлын хэсэг Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаад явж байна. Одоо халдварыг тогтоох, дэг журам бий болгох, боомтын үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлд холбогдох шийдвэрийг гаргаад явж байна" гэлээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх