Увс аймгийн Ховд суманд 46 настай эрэгтэй сураггүй алга болжээ

  • 0
  • 147
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Увс аймгийн Ховд сумын Ховд багийн сумын төвд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ 06.14-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Л /46 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ сураггүй болсон өгөөд “Ховд” голд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 06.22-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан.

Тус сумын Цагдаагийн тасагт тухайн иргэнийг сураггүй болсон тухай мэдээлэл 06.17-ны өдөр ирсэн бөгөөд 06.17-06.21-ний өдрүүдэд орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Л/46 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 06.23-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 23:30 хүртэл зохион байгууллаа. 06.23-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Ховд сумын төвөөс тус сумын 1 дүгээр багийн “Индэрт” гэдэг газар хүртэл 11 км-т, мөн сумын 1 дүгээр багийн “Индэрт” гэдэг газраас “Гурван-Ам” гэдэг газар хүртэл 9 км-т, нийт 20 км-т “Ховд” голын усаар завиар урсаж, 3-5 метрийн гүнд 3 удаагийн шумбалт хийсэн.

2 дугаар бүлэг Ховд сумын төвөөс мөн сумын 1 дүгээр багийн “Индэрт” гэдэг газар хүртэл 14 орчим км-т, “Индэрт” гэдэг газраас “Гурван-Ам” гэдэг газар хүртэл 5 км-т, нийт 19 км-т “Ховд” голын сав дагуу явганаар болон автомашинтайгаар самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 23:30 цагт түр зогсоосон.  06.24-ний өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх