"Улсын Онцгой комисст хөл хорио тогтоох тухай албан ёсны санал хүсэлт ирээгүй"

  • 0
  • 110
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлөөс хөл хорио тогтоох тухай санал гаргасан тухай тус зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн өчигдөр хэлсэн.

Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн эсэхийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяагаас тодруулахад "Улсын Онцгой Комисст хөл хорио тогтоохтой холбоотой албан ёсны санал хүсэлт ирээгүй, тийм асуудал яригдаагүй. 

Дарааллын дагуу УОК-оос шийдэгдсэн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцдэг. Иймд өнөөдрийн хуралдаанаар хөл хорио тогтоох тухай асуудал хэлэлцээгүй" гэлээ. 

Харин нийслэл хотод өвчлөлийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар болон хөл хорио тогтоох эсэх тухайд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Олон улсын байгууллагууд, шинжээчид вакцинжуулалтыг хүн амын дунд өргөн хүрээнд түргэн шуурхай сайн зохион байгуулж байгаа улсуудын нэгээр Монгол Улсыг нэрлэж буйг хэлэх нь зүйтэй. 

Засгийн газар, аймаг орон нутгийнхан бүхий л хүчээ дайчлан ажиллаж байгаа. Хэдийгээр зорилтот бүлгийн хүн амын 60 хувийг дархлаажуулахад тархалт буурна гэж тооцож байсан ч эсрэгээрээ нэмэгдсэн.

Зарим улсад тархалт эргэн нэмэгдэж байгааг олон улсын мэргэжлийн байгууллагууд дүгнэхдээ вакцинд хамрагдаагүй хүн ам руу өвчлөл чиглэж байгаа тул бүх хүнээ вакцинжуулах бодлогыг улс орнууд баримтална гэж байгаа юм.

Манай улс иргэдээ вакцинжуулалтад хамруулж байна. Иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай байна. Төр, иргэн хоёр хамтарч байж цар тахлын ард гарна" гэв. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх