"Оюутны өргөө" дотуур байранд Ковид19-ийн халдвар авсан иргэдийг эмчилнэ

  • 0
  • 99
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

"Оюутны өргөө" дотуур байранд нэмэлтээр 240 ор дэлгэж, Ковид19-ийн халдвар авсан иргэдийг эмчлэхээр болжээ. Тодруулбал, тус дотуур байранд өнөөдрөөс эхлэн онош батлагдсан хөнгөн өвчтөнүүдийг хүлээн авч эхэлж байна.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн гурван их эмч, гурван резидент эмч, таван сувилагч, таван үйлчлэгч, нэг ерөнхий зохицуулагч энд ажиллаж, хөнгөн өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бөгөөд 4-10 давхар хүртэл тусгай өрөөнүүдийг бэлтгэжээ.

Ингэхдээ халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг гуравдугаар давхарт, ахмад настнуудыг дөрөвдүгээр давхарт тусгаарлах юм. Мөн зургадугаар давхарт яаралтай тусламжийн тасгийг байгуулжээ. Хамгаалалтын хувцас, шаардлагатай эм тариа зэргийг бэлтгэсэн байна. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх