Хөвсгөл аймгийн БОГ-ын дарга Г.Энхбаяр архидан согтуурч, ажилтнаа хэвтэрт ортол зоджээ

  • 0
  • 101
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Тус газрынхан энэ сарын 17-18-нд шилжих шөнө Арбулаг суманд ажлаар явж байхдаа архидан осгтуурч, улмаар Г.Энхбаяр дарга болон Э.Н нарын хооронд маргаан үүсчээ. Харин Г.Энхбаяр дарга ажилтан Э.Н-г жолоочийн хамт ийнхүү зоджээ.

Харин Байгаль орчны газрын дарга Г.Энхбаяр хүн зодсон хэрэгтээ огт гэмшихгүй байгаа  бөгөөд, уулчлалт ч гуйгаагүй байна. Тэр бүү хэл Э.Нямдавааг өөрөөсөө болж зодуулсан хэмээн үл тоож байгаа талаар ар гэрийнхэн нь мэдээлсэн юм.

Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын дарга Г.Энхбаяр гэгч нь тус аймгийн ИТХ-ын дарга асан Л.Төмөрбаатарын хамаатны дүү бөгөөд Л.Төмөрбаатар албан тушаалаасаа буухаасаа өмнө дүүгээ Байгаль орчны газрын даргын албан тушаалд томилсон байжээ. 

Нэг ёсондоо төрийн алба хаагчдыг ёсзүй, сахилга хариуцлагаар нь шүүлтүүрдэж байх ёстой газрын дарга нь өөрөө ийнхүү ёс бус үйлдэл гаргаж, араатан шиг аашилсан байна.  

Үүн дээр нэмээд цар тахлын хууль зөрчин архидан согтуурсан хэрэг үйлджээ. Харин эрхэм даргын ёс бус үйлдэлд хэрхэн хариуцлага тооцохыг нь цаг хугацааны асуудал болж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх