Монголын кино урлагийн залуу үеийнхний дунд авъяас чадвар, сэтгэл татам төрхөөрөө ялгарч буй жүжигчин Р.Нандинцэцэгийг үзэгчид “Хөхөөний үүр” кинонд гол дүрд тоглосноор нь мэдэх болсон.
Хөнгөн, хөгжилтэй сэдэвтэй кинонд ч, сэтгэл өвтгөм хүнд сэдэвтэй кинонд ч үзэгчдийн хайрыг татаж, дуртай дүр нь болсон гэхээр
түүний ирээдүй хэр гэрэлтэй байгааг харуулж байна. Ингээд та бүхнийг залуу жүжигчин Р.Нандинцэцэгтэй танилцуулъя.
Өхөөрдөм жүжигчин Р.Нандинцэцэг найз залуутай болсон уу?
Р.Нандинцэцэг СУИС-ийн Театрын урлагийн сургуулийг дөнгөж
төгсөөд байгаа ч аль хэдийн Монголын олон үзэгчдэд хүрсэн хэд хэдэн кинонд тоглоод амжжээ. Жишээлбэл “Асрагч аав” , “Дурлалын галт тэрэг”, “Насан туршдаа”, “Хөхөөний үүр” зэрэг юм.
Түүний дүр бүтээсэн анхны бүрэн хэмжээний кино болох “Хөхөөний үүр” нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авч, сүүлийн үеийн Монголын шилдэг кинонуудын нэгт тооцогдсон гэдгээрээ онцлог.
Асар олон зовлон бэрхшээлүүдийг туулдаг охины дүрийг туршлага багатай залуу жүжигчин маань гайхалтай амилуулж, үзсэн хүн бүрийн сэтгэлийг хөндөж, хайрыг нь татаж чадсан юм.
Хүүхэд төрүүлэх, эрдэнэ шишийн шигүү талбай дундуур гүйх зэрэг хүнд үзэгдлүүдээр дүүрэн тус кинонд Р.Нандинцэцэг айдас сандралаа ялж, ур чадвараа харуулснаар цаашдын уран бүтээлийнхээ үүд хаалгыг нээж чадсан гэхэд болно.
Удалгүй тэрээр кино урлагийн ертөнцөд хүч түрэн гарч ирж байгаа гэдгээ харуулж, хэд хэдэн бүтээлд гол дүрийн санал аван тогложээ. Тэдгээрийн нэг нь найруулагч Р.Баттулгын шинэхэн бүтээл “Гэнэтийн зочид” олон ангит цуврал юм.
Өнөөгийн нийгэмд гол асуудлуудын нэг гэр бүлийн гишүүдийн итгэлцэл, харилцаа, сэтгэл зүйн үнэ цэнийг хөгжилтэй, гэгээлэг үйл явдлуудаар хөндсөн энэхүү цуврал нь хэдийнээ монголын үзэгчдийг дэлгэцийнх нь өмнө уядаг болжээ.
“Гэнэтийн зочид” шинэхэн цувралыг та бүхэн Юнивишнийн Монгол кино багцаас 7 хоног бүрийн мягмар гарагт нэг дор хоёр ангиар нь хүлээн авч үзээрэй. Ингээд зогсохгүй та киногоо үзээд ухаалаг зурагт, ухаалаг тоос сорогч, гэрийн театр зэрэг супер бэлгүүдийн эзэн болох боломжтой.
Дээрх цувралд гол дүрд тоглосон Р.Нандинцэцэг маань цаашдаа бүтээх дүрээ төрөлжүүлэх, ялангуяа түүхэн кинонд тоглох хүсэлтэйгээ илэрхийлжээ. Мөн тэрээр ойрын хугацаанд гэр бүл зохиох хүсэлтэй байгаагаа ярилцлагадаа дурдсан юм. Үүнийгээ батлах мэт түүний сошиал хаягтаа нийтэлсэн зургууд нь хүмүүсийн дунд эргэлзээ төрүүлээд авчээ.
“Шинэ үе” продакшнаас гараагаа эхэлсэн сэтгэл татам жүжигчин Батушка буюу Т.Баттулга, Р.Нандинцэцэг нар “Хамгийн чухал нь” нэртэй кино контентод хосуудын дүрийг бүтээжээ. Хэдий уран бүтээлтэй холбоотой зургууд боловч тэдний харц “нэг л өөрийг илэрхийлж” байгааг цахим хэрэглэгчид онцолж байв.
Өхөөрдөм төрх, насандаа баймгүй авъяас чадвараараа үзэгчдийн сэтгэлийг татсан залуу жүжигчин Р.Нандинцэцэгтээ цаашдын урлагийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Ингээд түүний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.
Р.Нандинцэцэг
Р.Нандинцэцэг
Р.Нандинцэцэг
Р.Нандинцэцэг
Р.Нандинцэцэг
Р.Нандинцэцэг