Улаанбаатарт 1,179, орон нутагт 1,024, эмнэлгээс шалтгаалах ес, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас баржээ

  • 0
  • 96
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор шинжилгээ хийх явцад 2,213 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 100,263 болж байна. 2,213 тохиолдлын 2,203 нь дотоодын халдвар бөгөөд эрүүл мэндийн есөн ажилтан ажлын байран дээрээ халдвар авч, гадаадаас зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгджээ. Дотоодын халдваруудыг задалж танилцуулбал,

  • 1,179 нь Улаанбаатар хотод
  • 1,024 нь орон нутагт бүртгэгдлээ. 
 

Сүүлийн 24 цагт эмнэлгээс 621 хүн эдгэрэн гарсан бол 569 хүн гэрийн хяналтаас гарлаа. Халдварын улмаас 12,479 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 8,070
  • Хүндэвтэр - 3,149
  • Хүнд - 1,053
  • Маш хүнд - 207 хүн байна.

Гэрийн хяналтад 21,745 хүн байгаа. 

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 37-83 насны 10 хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх