ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Улсын Гурав дугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн хамт олон зүрхний хоёр хавтаст хавхлагын бактерийн эндокардит, митраль хавхлагын А1, А2, Р1, Р2 сегментүүдийг хамарсан бүлэнт вегетаци оноштой 13 настай өвчтөнд бүлэн болон вегетаци нь тасрахаас өмнө амжиж яаралтай журмаар цусны зохиомол эргэлтийн нөхцөлд зүрхнээс вегетаци болон бүлэнг нь авах, биологийн митраль хавхлага суулгах мэс заслыг амжилттай хийжээ.
Хавхлага суулгах мэс засал нь манай тасгийн хувьд насанд хүрэгчдэд түгээмэл тогтмол хийгддэг мэс засал байна. Энэ тохиолдлын гол онцлог нь мэс заслыг 13 настай өсвөр насны хүүхдэд нэн яаралтай хүндрэл гарахаас нь өмнө амжиж амжилттай хийсэнд байгаа юм.