Филиппиний ерөнхийлөгч иргэддээ шоронд орох, вакцин тариулах хоёрын нэгийг сонгохыг тулгажээ

  • 0
  • 106
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Филиппин улсын ерөнхийлөгч Родриго Дутерте коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдахаас татгалзсан иргэдийг “баривчилж, шоронд хорих тушаал өгнө” хэмээн сүрдүүлжээ.

Даваа гарагийн орой үндэсний телевизийн сувгаар үг хэлэхдээ Дутерте вакцинжуулалтад хамрагдахаас зайлсхийж, вирусийн халдвар тарааж буй хүмүүст маш их уурсан бухимдаж байгаагаа ийнхүү илэрхийлсэн байна.

“Энэ улс оронд ноцтой аюул нүүрлээд байна. Хэрвээ чи вакцинжуулалтад хамрагдахаас татгалзвал би чамайг баривчилж, өгзгөнд чинь хүчээр вакцин тарих болно. Хэрвээ үүнийг зөвшөөрөхгүй бол чи Филиппинээс явж болно. Энэтхэг рүү, эсвэл Америк руу явна биз” гэж тэр хэлжээ.

Дараа нь тэр вакциныг эсэргүүцэгч хүмүүсийн нэрсийн жагсаалтыг гаргахыг тосгон суурингуудын захирагч нарт үүрэг болгохоо амласан юм.

Хүний эрхийн өмгөөлөгч Эдре Олалиа хурц хэл амтай ерөнхийлөгчийнхөө сүрдүүлгийг шүүмжилж, түүнд гэмт хэрэг хийгээгүй хүнийг баривчлах эрх байхгүй болохыг дараа нь хэвлэлд тайлбарлажээ.

Дутерте өмнө нь коронавирусийн эсрэг вакцин ядуу буурай орнуудад олдохгүй байхад ихээр нөөцөлж буй өрнөдийн орнуудыг хурцаар шүүмжлэн ярьж байв.

Филиппин улсад вакцины нийлүүлэлт хэд хэдэн удаа саатсаны эцэст гуравдугаар сараас хүн амын дархлаажуулалт эхэлсэн юм. Тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш 1.3 сая гаруй хүн халдвар авч, 23,749 хүн нас барсан нь Зүүн Өмнөд Азийн бүс нутагт хамгийн муу үзүүлэлт болж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх