Шарилжгүй Улаанбаатар аянг 6 дахь жилдээ зохион байгуулж байна

  • 0
  • 104
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж нийтийн эзэмшлийн гудамж талбайд ургасан цөл газрын ургамал, шарилж, луулийг хадах, цэвэрлэх аяныг зохион байгуулдаг. Аяны хүрээнд 148 ажилгүй иргэнийг түр ажлын байраар хангаж зориулалтын цахилгаан хадуур, багаж хэрэгсэл, хувцас, бээлий, маск өдрийн хоолоор хангаж нийтийн эзэмшлийн томоохон гудамж талбайн шарилж зэрлэг ургамлыг хадаж цэвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Уг ажилд Тохижилт үйлчилгээний мэргэжлийн байгууллагууд ч мөн оролцдог.
Шарилж, лууль цэвэрлэж хадах нийтийн эзэмшлийн гудамж талбайн байршлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулж хуваарийн дагуу 06 сарын 20-ны өдрөөс Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Чингисийн өргөн чөлөө, Бээжингийн гудамж гэх мэт томоохон гудамж талбайн ногоон байгууламжийн өвс, шарилж зэрлэг ургамалыг хадах ажлыг эхлүүлээд байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх