Хармаг жимсийг хамгаалах, тариалах, арвижуулах ажлыг "Хатан Хармаг Кластер хөгжлийн хөтөлбөр" санаачлан "Амин хэлхээ байгаль сан" гүйцэтгэж байна

  • 0
  • 110
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол орныг хармагжуулах аян үргэлжилж байна. Хармаг жимсийг хамгаалах, тариалах, арвижуулах ажлыг "Хатан Хармаг Кластер хөгжлийн хөтөлбөр" санаачлан "Амин хэлхээ байгаль сан" гүйцэтгэж байна.

Энэхүү ажлын хүрээнд Сибирь хармагийг 2012 оноос тариалах туршилтуудыг амжилттай  хэрэгжүүлж, одоогийн байдлаар 12000 үрсэлгээг бэлтгэж, хармаг тарих агротехникийг гаргасан байна.

Сибирь хармагийг тариалсан туршлага нь өнөөгийн байдлаар анхных гэдгээрээ онцлог юм. Монгол орноо хармагжуулах аяныг зохион байгуулснаар өнөөгийн байдлаар Өвөрхангай, Булган, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Увс, Хөвсгөл, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Баянхонгор, Төв аймаг, Улаанбаатар хотод нийт 1560  үрсэлгээ хүргэгдээд байна. Мөн цөлжилтийн эсрэг, байгалийн сэргэн ургалтыг дэмжих ажлыг зохион байгуулж байна.

Энэхүү ажлын хүрээнд Өмнөговь аймгийн 15 суманд нийт 3000 үрсэлгээг байгалийн нөхөн сэргээлтээр тариалахад бэлэн болгож, Даланзадгад, Ханхонгор, Булган, Номгон зэрэг суманд хийгээд байна. 2021 онд Дархан-Уул аймгийн 11-р тусгай сургуульд 4.000.000 төгрөгийн үнэ бүхий Сибирь хармагийн үрсэлгээг хандивлаж, хармагийн аж ахуйн үндэс тавьжээ.

Дорнод аймагт өндөр настан М.Амартүвшин Цагаан-Овоо суманд хармаг тариалах аж ахуйг эхлүүлжээ. Тус сумын иргэд хармаг тариалах ажилд идэвхтэй оролцон тариалж байна. Хармаг нь уг суманд ургаж байгаа анхны жимс гэдгээрээ онцлогтой ажээ. 2020 онд Өвөрхангай аймгийн Элсэн тасархайд Эко-Агротур аж ахуйн зориулалтаар тариалж эхэлсэн ба 2023 он гэхэд хангайд хармаг жимс ихээр ургах анхны тохиолдол болно гэж зохион байгуулагчид үзэж байна. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх