Ховд голоос нэр, хаяг нь тодорхойгүй хүний цогцос олджээ

  • 0
  • 109
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Хатуу багийн нутагт орших Ховд голын эрэгт нэг хүний цогцос байна гэсэн дуудлага өчигдөр Онцгой байдлын албанд иржээ. 

Тус ирсэн дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид 12 км замыг туулан 21:44 цагт хэргийн газарт очиж нэг цаг 21 минут ажиллаж нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргажээ. Улмаар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлж өгсөн байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх