ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Хөвсгөлийн тайгад хийсэн кино олон улсын кино наадмаас шагнал хүртсэн байна.
Тодруулбал, Английн дуучин Ново Аморын “Нойргүйдэл” дуунд зориулсан агаарын бохирдлын тухай богино хэмжээний киноны зураг авалт 2018 оны өвөл Хөвсгөлийн их тайгад болжээ. Кинонд Сингапур, Голланд, Малайз, Украйн, Монголын уран бүтээлчид хамтран тоглосон бөгөөд жүжигчин Н.Ялалт, сурагч Б.Мөнхжин нар гол дүр бүтээжээ.
Уг кино энэ оны Ирландын “Fastnet” кино наадмаас “Шилдэг зураглаач”-ийн шагнал хүртсэн байна.