ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
25 сая орчим жилийн өмнө Ази тивд амьдарч байсан аварга биет амьтны тухай дэлгэрэнгүй мэдээллийг өнгөрсөн долоо хоногийн Nature сэтгүүлд анх удаа нийтэлжээ.
Харьцуулбал өнөөдрийн хамгийн том зааны бие 4 метр өндөр, 7 тонн жинтэй байдаг.
Аварга биет хирс Олигоцений галавын сүүлээр буюу одоогоос 23-34 сая жилийн өмнө Монголоос Пакистан хүртэл Төв Азийн газар нутагт тархан амьдарч байсныг эрдэмтэд тогтоожээ.
Энэхүү амьтныг устаж алга болоход хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж эрдэмтэд таамаглаж байна.
Тухайлбал уур амьсгалын өөрчлөлт, шинэ төрөл зүйлийн амьтдын түрэлт гэх мэт. Африк тивээс нүүдэллэсэн заан хэлбэрийн амьтад газар нутгийг нь эзэлж, аварга хирсний хүнс тэжээл болдог моддыг устгасан нь голлон нөлөөлсөн байх магадлал өндөр гэнэ.