АТГ-ын Дэд даргад хурандаа Л.Гаваасүрэнгийн хүү Г.Азжаргалыг санал болгожээ

  • 0
  • 105
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Удтал хүлээгдсэн АТГ-ын дэд даргаар хэнийг томилох вэ гэдэг асуулт улс төрийн хүрээнийхний сонирхлыг ихэд татаад байв. Тэгвэл УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны өнөөдрийн /2021.06.22/-ны хуралдаанаар хэлэлцэх асуудлууд дунд АТГ-ын дэд даргыг томилох сонсгол багтжээ.

Эл албан тушаалд АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлстийн дарга Г.Азжаргалыг томилуулахаар танилцуулга илгээсэн байна. Өнгөрсөн оны сүүлээр УИХ-аар орсон Авлигын эсрэг хуулийн дагуу АТГ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд дэд даргаа томилдог болсон. Энэ дагуу Г.Азжаргалыг АТГ-ын дарга З.Дашдаваа санал болгон оруулж ирж байгаа юм.

Г.Азжаргал нь З.Дашдаваагийн ойрын хүн гэгдэж буй бөгөөд 2016 оноос хойш АТГ-т ажиллаж байгаа. Өмнө нь Эрүүгийн цагдаагийн албанд ажиллаж байсан аж. Мөн тэрбээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч, Цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэнгийн хүү юм байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх