Өнгөрөгч зургадугаар сарын 16-ны үүрийн 04:00 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийллийн дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Албаны шалгалтаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэргий Б-гийн биед халдаж, бэртэл учруулсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх. Учир нь хохирогчийн уруул сэтэрч, хэд хэдэн газраа ноцтой бэртэл авсан тул гэмтлийн зэрэг тогтоолгохоор шүүх шинжилгээний байгууллагад шилжүүлсэн гэгдэж буй.
Эх сурвалжуудын мэдээллээр хүчирхийлэлд өртсөн гэх иргэн Б цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ нөхөр нь хардалтын улмаас өөрт нь гар хүрсэн. Гар хүрэх үедээ архи согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн байсан. Өмнө нь хэд хэдэн удаа архидан согтуурч биед нь халдсан бөгөөд сүүлд 2020 онд хоёр удаа гар хүрсэн хэмээх зүйлсийг мэдүүлсэн гэх. Гэвч Ж.Мөнхбат ийм асуудал болоогүй хэмээн гүрийсэн.
Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр эрхэм гишүүн албан тушаалаа урвуулж, гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг нь сэтгүүчдэд задалсан цагдаагийн алба хаагчдыг олж илрүүлэх эрэлд гарчээ.
Учир нь цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалт явуулж эхэлсэн байна. Ийнхүү УИХ-ын гишүүн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэрээ зодсоны төлөө цагдаа нар буруутаж, шалгуулж эхлэх нь.
Ажлаа хийснийхээ төлөө албан тушаалтнуудад дээрэлхүүлдэг, хөөрхийлөлтэй цагдаа нартай улс манайхаар дуусгавар болоосой.