АТЛАНТА ФИЛЛИГ хожиж, бүсийн финалд шалгараад байна

  • 0
  • 95
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Дорнод бүсийн плэй-оффын цувралын Филаделпиа 76, Атланта Хокс багуудын цувралын долоо дахь тоглолт болж 103:96 харьцаатайгаар Хокс хожлоо. Ингэснээр цувралд Атланта ялалт байгуулж бүсийн финалд шалгарлаа.

Өнөөдрийн тоглолтод Трэй Янг 21 оноо 10 дамжуулалт, Кевин Хөртэр 27 оноо 6 самбар авчээ. Харин Филлигээс Жөэл Эмбийд 31 оноо 11 самбар, Тобайс Харрис 24 оноо 14 самбар байна.

Ингэснээр Хоскын залуус бүсийн аваргын төлөө Милуакитай цувралд тоглох бол Филлигийн улирал энд хүрээд өндөрлөлөө.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх