Гол дагуу хүний бөөгнөрөл үүсгэж буй тул хөдөлгөөний хязгаарлалт хийнэ

  • 0
  • 115
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

 

Гол дагуу амарч зугаалж, иргэд амны хаалтгүй бөөгнөрөл үүсгэж байгаа тул хөдөлгөөний хязгаарлалт хийж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлж байна. Тэрбээр, "Иргэд амны хаалтаа зүүгээд, хүн хоорондын зайгаа бариад гадуур явж болно.

Гэтэл гол дагуу амарч байгаа иргэд архидан согтуурч, амралтын газрууд хууль бусаар ажиллаж байгаа учраас захиргааны арга хэмжээ авч байна. Завьтай, морьтой, автомашинтай, явган гээд 1,000 гаруй алба хаагч дэглэм бариулахаар ажиллаж байгаа ч хүн хүч хүрэлцэхгүй байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд халдвар хамгааллын дэглэм зөрчсөн 2,000 орчим зөрчил бүртгэгдсэн. 

Мөн томоохон сүлжээ дэлгүүрүүдэд хүний бөөгнөрөл үүсэж байгаад хяналт тавихаар ажиллаж байгаа" гэдгийг хэллээ. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх