Дэлхийн 95 улс хятад вакцин хэрэглэж байна

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Одоогоор дэлхийн 95 улс хятад вакциныг хэрэглэж байгаа аж. БНХАУ зөвхөн энэ сард гэхэд 272 сая тун вакцин нийлүүлсэн байна. Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн Кирбигийн хүрээлэнгийн био аюулгүй байдлын хөтөлбөрийн тэргүүн Раина Макинтайр "Эдийн засгийн үр өгөөжийг хүртэхийн тулд өндөр үр дүнтэй вакцин ашиглах нь чухал юм. Үгүй бол хүн төрөлхтөн энэ өвчнөөр удаан хугацаанд өвчилсөөр байх болно" гэдгийг онцолсон байна. Израилийн ард иргэдийн дунд “КОВИД-19”-ийн эсрэг сүргийн дархлаа тогтоод байгаа юм. Энэ сарын эхээр тус улсын нийт хүн амын 60 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байсан бөгөөд өдөрт илэрч буй халдварын 15 орчим болж буурсаар сүүлийн өдрүүдэд огт бүртгэгдэхгүй байна. Израиль барууны орнуудад үйлдвэрлэсэн вакцинуудыг ашигласан. Израилийн жишээнээс харахад бусад улс орнууд ижил төстэй дархлаажуулалтаар сүргийн дархлааг олж авах боломжтой гэдгийг шинжээчид анхааруулж байна. “Модерна” болон Файзерын вакцин нь mRNA технологид суурилсан байдаг бол Синовак, Синафармын вакцин нэг төрлийн идэвхгүйжүүлсэн вирус юм. Энэ нь харьцангуй хуучны технологи билээ.

БНХАУ Синофармын вакциныг “КОВИД-19”-ийн эсрэг 79 хувийн үр дүнтэй хэмээсэн. Гэхдээ энэ судалгаанд 60-аас доош насны хүмүүс, дунджаар 31 орчим насны эрэгтэй голдуу хүмүүсийг хамруулсан тул анхааруулах зүйл их байгаа юм.

Вакцины шинжээч, доктор Ким Мулхолланд "Нью-Йорк Таймс" сонинд өгсөн ярилцлагадаа “Сейшелийн арлуудад явуулсан судалгаанаас үзэхэд Синофарм вакцины үр дүн 50 орчим хувьтай байна” гэжээ. БНХАУ ч гэсэн вакцин үр дүн муутай байгааг нуухгүй байгаа юм. Тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн шинжээч Шао Йимин энэ сарын 7-ны өдөр Хятадын төрийн мэдлийн өдөр тутмын сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, Хятадад байгаа хятад вакцинууд халдвараас бус хүндрэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүтээгдсэн гэжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх