Цар тахлаар нас барсан иргэдийн ар гэрт нөхөн олговор олгохыг шаардаж байна

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Ардчилсан намаас Үндэсний эмгэнэлийн өдрийг зарлуулах тухай хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол зургадугаар сарын 25-нд болно. Гэтэл энэ өдөр цэргийн ёслолын парад болно гэж байна. Ийм зүйл энэ цаг үед байж болохгүй. Яагаад гэвэл өнөөдрийн байдлаар Монгол Улс 436 иргэнээ цар тахлаар алдчихаад байна. Халх голын дайнд 274 хүнээ алдаад гашуудал зарлаж байсан. Гэтэл өнөөдөр 436 иргэнээ алдчихаад баяр ёслолын байдалтай парад хийж болохгүй. Тиймээс зургадугаар сарын 25-ныг үндэсний эмгэнэлийн өдөр болгох ёстой. Мөн цар тахлаар нас барсан иргэдийнхээ ар гэрээс уучлал гуйх ёстой.

Мөн нэг тэрбум төгрөгөөр 100 жилийн ойн медаль хийж тараах тухай ярьж байна. Гэтэл яагаад энэ мөнгөөр амьсгалын аппарат нэмж авч болохгүй байгаа юм бэ. Миний авсан мэдээллээр Монголд 900 орчим амьсгалын аппарат байгаа юм байна. Энэ нь хаанаа ч хүрэлцдэггүй. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газраас амьсгалын аппаратыг хангалттай хэмжээнд бэлдээгүй юм бэ.

Түүнчлэн цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн ар гэрт төрөөс нөхөн олговор өгөх ёстой. 10 тэрбум төгрөгөөр наадам хийх тухай ярьж байгаа. Түүнийхээ оронд нас барсан иргэдийн ар гэрт нөхөн олговор гээд 10 сая төгрөг өгөхөд өнөөдрийн байдлаар 4.3 тэрбум төгрөг болж байна” гэв.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх