ХЯТАД УЛС ЗАРИМ ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН ТАРИФЫН ХУВЬ, ХЭМЖЭЭГ БУУРУУЛЛАА

  • 0
  • 129
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Дотоодын эрэлт хэрэгцээг хангах үүднээс Хятад улс импортын бараа бүтээгдэхүүн, тэр дундаа хөлдөөсөн гахайн мах, өндөр технологийн бүтээгдэхүүнд ноогдох татварын хэмжээг бууруулахаар шийдвэрлэжээ.

2020 оны 1 дүгээр 1-нээс эхлэн нийт 859 ширхэг нэр төрлийн импортын барааны тарифын хэмжээг багасгах аж. Тухайлбал гахайн махны нийлүүлэлтийг ихэсгэж, үнийн зохицуулалт хийх үүднээс хөлдөөсөн гахайн махны тарифыг 12 хувиас 8 хувь хүртэл бууруулжээ.

Мөн астма, чихрийн шижиний эмийг үйлдвэрлэхэд хэрэглэдэг бэлдмэл болон зарим эмийн гаралтай барааны тарифыг 6.5 хувиас 0 хүртэл бууруулна. Үүнээс гадна нийт 150 гаруй төрлийн импортын мод, цаасан бүтээгдэхүүн дээр хямд үнийн тарифыг байршуулах болно гэж Хятадын тарифын комисс мэдэгдлээ.

Эх сурвалж: :http://www.chinadaily.com.cn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх