Улаанбаатарт 1,404, орон нутагт 864 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барлаа

  • 0
  • 147
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,295 шинжилгээ хийх явцад 2,268 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 95,819 болж байна. 2,268 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд 

  • 1,404 нь Улаанбаатар хотод
  • 864 нь орон нутагт бүртгэгдлээ. 

Сүүлийн 24 цагт эмнэлгээс 247 хүн эдгэрэн гарсан бол 108 хүн гэрийн хяналтаас гарлаа. Халдварын улмаас 12,145 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн - 7,757
  • Хүндэвтэр - 2,993
  • Хүнд - 1,169
  • Маш хүнд - 226 хүн байна.

Гэрийн хяналтад 19,734 хүн байгаа. 

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 42-80 насны 11 хүн нас барсан. Мөн КОВИД-ын бус шалтгаанаар хоёр хүн нас барлаа. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 

Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэлээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх