УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатад холбогдох хэрэг ХУД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байна

  • 0
  • 141
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Өчигдөр буюу энэ сарын 17-ний өдөр цагдаагийн байгууллагад ирсэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын дагуу УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг шалгаж байна. 

Хэргийн тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст тус хэргийг шалгаж байгааг мэдээллээ. Хохирогчийн гэмтлийн зэргийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргана.

Шалгагдаж байгаа хэргийн талаар үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Нэмэлт мэдээллийг прокурорыэ зөвшөөрөлтэй өгөх боломжтой." гэлээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх