“Улиастай” голын усанд суусан автомашинаас иргэдийг эсэн мэнд гаргажээ

  • 0
  • 115
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Улиастай голын усанд автомашинтайгаа суусан иргэдийг эсэн мэнд гаргажээ. Өчигдөр буюу өдрийн 16:19 цагийн орчимд нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд “Улиастайн гүүр” гэдэг газар гурван зорчигчтой суудлын автомашин “Улиастай” голын усанд суусан тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиход иргэн Э-ын жолоодож явсан “Приус-20” загварын суудлын автомашин “Улиастай” голын усанд сууж, автомашин дотор иргэн 35 настай эрэгтэй болон 10, 13 настай хоёр хүүхэд гарч чадахгүй байсныг эсэн мэнд гаргасан бөгөөд автомашиныг нь уснаас татан гаргасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх