Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүллээ

  • 0
  • 115
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Монгол Улс, НҮБ-ын хооронд 1999 онд байгуулсан цэргийн хүч нийлүүлэх тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”, УИХ-аас 2002 онд баталсан “Цэрэг, цагдаагийн алба хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон Олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хуулийн дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчин 2003 оноос эхлэн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай гүйцэтгэлээ.

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭС ИСЛАМЫН БҮГД НАЙРАМДАХ АФГАНИСТАН УЛСАД:
2003-2011 онд “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 265 офицер, ахлагч 13 ээлжээр,
2009-2015 онд “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд мотобуудлагын ротын 1,252 алба хаагч 10 ээлжээр,
2010-2015 оноос “Аюулгүй байдлын дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин” ажиллагаанд нисдэг тэрэгний засвар үйлчилгээний сургалтын бүлгийн 54 цэргийн алба хаагч 9 ээлжээр, хамгаалалтын салааны 439 алба хаагч 8 ээлжээр,
2015 оноос “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд 1,356 алба хаагч 12 ээлжээр тус тус үүрэг гүйцэтгэсэн юм.
Ийнхүү Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад АНУ-тай хамтарсан энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс давхардсан тоогоор 3,300 орчим цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, сүүлийн ээлжийн бие бүрэлдэхүүн 2021 оны зургадугаар сарын 4-ний өдөр эх орондоо ирээд байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх