ЭМЖЖ эмнэлэгт чихний дөрөө яс солих хагалгаанд орсон иргэн нас барсан ноцтой хэрэг гарлаа

  • 0
  • 111
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Сүхбаатар дүүргийн 1-р хороонд орших Өргөө амаржих газрын хажуу талд байрлах ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэгт хагалгаанд орсон иргэн нас барсан ноцтой хэрэг гарлаа.

Тодруулбал, 2021 оны зургадугаар сарын 14-ний өдөр тус эмнэлэгт чихний дөрөө яс солих хагалгаанд орсон 43 настай иргэн А хагалгааны дараах хүндрэлийн улмаас зүрхний хэм алдагдаж нас барсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарчээ.

Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалган ажиллаж байна. Улмаар хэргийн газар буюу тус эмнэлгээс эд мөрийн баримтаар Epinephrine 37ш, Глюкоза 3ш, Фуросемид 3ш, Cardidop 3ш, Кальция хлорид 1ш, Амиокордин 2ш зэрэг хэрэглэсэн тарианы савнууд, өвчний түүх, эмнэлгийн хяналтын картыг хураан авчээ. Хохирогч өмнө нь тус эмнэлэгт уг хагалгаанд орж байсан ба тодруулбал, 2016 оноос хойш чихний дөрөө яс солих хагалгаанд орох шаардлагатай гэсэн онош тогтоогдож, 2017 онд тус ЭМЖЖ эмнэлэгт зүүн чихний дөрөө яс солих хагалгаанд орж, амжилттай болж, хяналтад байсан гэх мэдээлэл байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх