Самар түүхээр яваад сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ

  • 0
  • 187
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Энэ сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Хотгойн рашаан гэдэг газар 17 хүн самар түүж байснаас зургаа нь явганаар хүнсэнд явжээ. Тэдний нэг нь нас барж, нэг нь сураггүй алга болсон байна.

Тус дуудлагыг энэ сарын 15-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан байна.  Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид Дархан-Уул аймгийн харьяат иргэн Ч, 50 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар энэ сарын 15-ны өдрийн 13:20 цагт Ерөө сумын Байшинт уулын чиглэлд хайж эхэлжээ. Өчигдөр өдрийн 16:00 цагийн орчим иргэн Ч нь отогоосоо дөрвөн км-ын зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоож, бүлгийг буцаах шийдвэрийг өгсөн байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх