Ким Жон Ун: К-Поп бол аюулт хорт хавдар

  • 0
  • 107
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун К-Поп бол улсад нь заналхийлж буй “аюулт хорт хавдар” хэмээжээ. “New York Times”-д мэдээлснээр Ким Жон Ун Өмнөд Солонгос дуу, хөгжмийн эсрэг арга хэмжээ авч байгаатай холбогдуулан ингэж хэлсэн аж.

Ким Жон Ун хэлэхдээ К-Поп Умард Солонгосчуудын “хувцаслалт, үс засалт, зан чанар, хэл ярианд” сөрөг нөлө үзүүлсэн хэмээжээ. “The Times”-д мэдээлснээр Умардын төрийн өмчит телевиз К-Поп Хойд Солонгосыг чийгтэй хана шиг нураах болно гэсэн аж. Мөн Хойд Солонгос улс өнгөрсөн арван хоёрдугаар сард шинээр хууль баталж Өмнөд Солонгос дуу, кино гэх мэт зүйлс үзсэн хүмүүст хүчээр хөдөлмөр эрхлүүлэх газарт 15 жил ажиллах хүртэлх ял оноох болсон.

Мөн хоёр долоо хоногийн өмнө Ким Жон Ун Өмнөд Солонгос дуу кино зарсан хэргээр иргэнээ буудлагын багаар гэр бүлийнх нь өмнө цаазаар авсан. Гадаад дуу, кино худалдаж байсан Ли овогтонг Ганвон аймгийн төв Вонсанд баривчлан 40 өдрийн дараа 500 хүний өмнө буудаж цаазаар авсан аж.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх