“Google” компани шарсан төмс идэж буй цахлайн зургийг худалдаж авчээ

  • 0
  • 149
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Их Британийн Клиторпс тосгонд оршин суудаг Ханна Хаксфордын дарсан шарсан төмс идэж буй цахлайн зургийг “Google” компани худалдаж авсан байна. Хаксфорд арван жилийн өмнө Баруун Йоркшир дэх Бридлингтонд байхдаа тус зургийг “IPhone 3G” загварын утсаараа даржээ. Тэрхүү зургийг “Google” компани шинэхэн сурталчилгаандаа зориулж худалдаж авсан байна.

Хатагтай Хаксфорд хэлэхдээ “Авсан зургаа сурталчилгааны самбар дээр харах нь хачирхалтай мэдрэмж төрүүлсэн” хэмээжээ. Тэрбээр анх түүний зургийг худалдан авах санал ирэхэд үүнийг тоглоом гэж бодсон аж. Гэвч хэсэг хугацааны дараа Хаксфорд зургийг нь худалдаж авах санал “Google” компани тавьсан гэдгийг олж мэджээ. Тэрбээр тус зургийг авсан түүхээ ярихдаа “Нөхөр бид хоёр далайн эрэг дээр шарсан төмс идэж байхдаа нэг цахлайн зургийг авсан” гэжээ.

Хаксфорд хэд хэдэн зураг авсны нэг нь олон жилийн дараа “Google” компанийн анхаарлыг татсан байна. “Google” компани тус зургийг Англид 30 өдрийн турш сурталчилгааны самбар дээр байлгах аж.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх