Улаанбаатар болон орон нутагт хамгийн олон тохиолдол батлагдаж, 9 хүн нас барлаа

  • 0
  • 95
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 11,521 шинжилгээ хийх явцад 1,792 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 73,896 болж байгаа. 1,791 нь дотоодын халдвар бөгөөд нэг тохиолдол зөөвөрлөгдсөн. 
  • 1,280 нь Улаанбаатар хотод
  • 511 нь орон нутагт бүртгэгдлээ.

    Орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа бөгөөд үүнд Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдсэн болон кластер халдварууд үргэлжилж буй зэрэг нь нөлөөлж байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна.

    Сүүлийн 24 цагт 196 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 56, 449боллоо. Халдварын улмаас 7,963 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

    • Хөнгөн - 5,059
    • Хүндэвтэр - 2,256
    • Хүнд - 607
    • Маш хүнд - 141 хүн байна.

    Өнгөрсөн хоногт халдварын улмаас 52-83 насны есөн хүн нас барсан. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн ихэнх нь вакцин тариулаагүй байна" гэлээ.

    Орон нутаг болон Улаанбаатарт дотоодын халдвар гарснаас хойших хамгийн олон тохиолдол өнөөдөр бүртгэгдлээ. Орон нутагт өмнө нь 06/11 өдөр 505, Улаанбаатарт 04/22 өдөр 1,245 тохиолдол бүртгэгдэж байв. 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх