ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр 30 настай иргэн Л.Нармандах Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу орчмын гэрээсээ гараад сураггүй алга болсон билээ. Түүний цогцсыг зургадугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт орших “Хүрэл Тогоотын ам” хэмээх газраас олсон юм.
Хэрэгтэн олдоогүй бөгөөд хэргийг цагдаагийн байгууллагаас хаажээ. Энэ талаар талийгаачийн ээж Х.Одгэрэл хэвлэлд өгсөн ярилцлагад дурджээ.