“Токио-2020” зуны олимпын XXXII наадам энэ оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулна. Уг наадам нь дэлхий нийтийг хамарсан коронавирусын халдварын тархалттай цаг үед зохион байгуулагдаж байгаагаар онцлогтой.
Тэгвэл Японы эрх баригчид Токиогийн зуны олимпийг сурвалжлах гадаадын сэтгүүлчдэд “GPS ашиглан хатуу хяналт” тавихаар болсныг “Токио-2020” олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Хашимото Сэйко мэдэгдлээ. Тэрбээр “Бид сэтгүүлчдэд зориулан тогтоосон бүсийг орхиж явж байгаа хатуу хяналт тавина. Гадаадын сэтгүүлчдийн байрлах газрыг илүү төвлөрсөн байлгахын тулд бид хэвлэлийнхэнд зориулсан зочид буудлын тоог 350-150 болгож бууруулсан” гэв.
Мөн гадаадын сэтгүүлчдийг Японд ирснээс хойш хоёр долоо хоногийн хугацаанд нийтийн тээврээр үйлчүүлэхийг, ажлын шугамаар хотоор явахыг хатуу хориглоно.