Даатгалтай иргэд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд үнэгүй хамрагдана

  • 0
  • 126
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, өртгийн жин, журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоолыг шинэчлэн баталснаар эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төлбөрийг ЭМДС-аас 100 хувь хариуцахаар боллоо

Анагаахын шинжлэх ухааны Доктор, профессор, элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн

Өмнө нь элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээний зардлаа иргэн өөрөө 100 хувь хариуцдаг байсан. 2021 оны ЭМДҮЗ-ийн 03 тоот тогтоолоор эрхтэн шилжүүлэн суулгуулж буй хүмүүсийн зардлын 75 хувийг эрүүл мэндийн даатгалаас, 25 хувийг иргэн төлдөг болсон. Даатгалын сангийн шинэчилсэн тогтоол гарснаар гүйцэтгэлээрээ санхүүжих болсон. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын оочер, хүлээлт Монголд их байдаг. Бид өмнө нь жилд 20 орчим хүний амийг авардаг байсан бол төлбөрийг даатгалаас даадаг болсноор илүү олон хүний амийг аврах боломж бүрдсэн” гэв.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх