ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Өчигдөр үдээс хойш Өмнөд Солонгосын Гванжу хотод буулгахаар бэлдэж байсан таван давхар хуучин барилга нураахаас өмнө гэнэт нурснаас ойролцоо гудамжинд зогсож байсан автобус дарагджээ.
Тус автобусанд 17 зорчигч явсан бөгөөд барилгын дэргэдэх зогсоолд зогсож байх үед нурсан байна. Үүний улмаас есөн хүн амь үрэгдэж, найман хүн бэртжээ.
Тухайн үед барилгаас ажилчдыг гаргаж, ойролцоох явган хүний замыг хаагаад байсан гэнэ. Мэргэжилтнүүд одоогоор барилга гэнэт нурсан шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлжээ.
1995 оны зургаадугаар сард Сөүл хотын Сампун Их дэлгүүрийн барилга нурахад 500 гаруй хүн амь үрэгдэж байв. Үүнийг тайван цагт байшин барилга нурснаас үүдэлтэй гарсан дэлхийн хамгийн том ослуудын нэг гэж үздэг байна.
Эх сурвалж: BBC