Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх саналаа өгчээ

  • 0
  • 126
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх өнөөдөр 07.30 цагт Баянзүрх дүүргийн 48-р сургуульд  саналаа өгчээ. 

Саналаа өгсний дараа тэрбээр, Энэ жил Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэх олон ой тохиож байна. Сүүлийн хоёр өдөр бороо орж, өнөөдөр нар хур тэгширсэн сайхан өдөр байна.

Надтай хамт нэр дэвшсэн хоёр эрхэм нэр дэвшигчдийнхээ сонгуульд өндөр амжилт хүсье. Д.Энхбат нэр дэвшигч маань эмнэлэгт байгаа. Хурдан эдгэрээрэй гэж хүсье. Ард түмнээ сонгуульд идэвхтэй оролцохыг уриалж байна гэв. 

Нэр дэвшигч У.Хүрэлсүх хоёр охины хамт ирж саналаа өглөө. Бага охин нь 18 нас хүрч анх удаа сонгуульд оролцож байгаа бөгөөд “Анхны сонгуульдаа аавынхаа төлөө саналаа өгсөндөө баяртай байна” гэлээ.













Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх