У.ХҮРЭЛСҮХ КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР АВЧ ЭДГЭСЭН ГЭДЭГ НЬ ХУДАЛ ГЭВ

  • 0
  • 113
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
 
Өчигдөр МҮОНРТ-ээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гурван эрхэм халз мэтгэлзэх байсан хэдий ч зарим нөхцөл байдлаас шалтгаалан мэтгэлзээн цуцлагдсан. Улмаар нэр дэвшигч Д.Энхбат, С.Эрдэнэ нар CLUBHOUSE-аар нээлттэй мэтгэлзсэн юм. Харин МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх тус мэтгэлзээнд оролцоогүй бөгөөд олон нийтийн дунд нэр дэвшигч коронавирусийн халдвар авсан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн.
Харин уг мэдээллийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан няцаалаа.
Д.Амарбаясгалан: "У.Хүрэлсүх нэр дэвшигчийн ПСР сөрөг. Нэр дэвшигч У.Хүрэлсүх вакцины давтан тундаа хамрагдаад сар гаран болж байна. Сонгуулийн сурталчилгааны үед иргэд, сонгогчидтой уулзахын өмнө тогтмол түргэвчилсэн шинжилгээ өгч байсан. Маргааш санал өгөх өдөр учир ПСР-ын шинжилгээ өгсөн. Хариу нь сөрөг буюу эрүүл гарчээ" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх