СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 49 иргэн угаартсанаас зургаа нь нас барлаа

  • 0
  • 143
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Энэ жилийн зун өнгөрөгч жилүүдээ бодвол сэрүүн, цасан болон шороон шуурга ихтэй жил болж байгааг мэргэжилтнүүд онцолж буй. Тиймээс ч айлууд балчир үрсээ дааруулахгүйн тулд мод, сайжруулсан шахмал түлш түлэх зэргээр гэрээ дулаацуулж байгаа. Эдгээр өдрүүдэд эмнэлгийн байгууллагуудад угаарын хийнд хордсон гэх иргэдийн дуудлага мэдээлэл тасрахгүй байгааг эх сурвалжууд мэдээлж байна.

Тухайлбал бороотой өдрийн дараа угаартсан, амиа алдсан гэх иргэдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд өчигдөр/2021.06.07/-ийн байдлаар 17 өрхийн 49 иргэн угаартаж, 22 нь эмнэлгийн тусламж авчээ. Угаартсан гэх иргэдийн 20 нь том хүн, 29 нь бага насны хүүхэд байна. Тэдгээрээс гурван хүүхэд, нэг том хүн угаартаж нас барсан аж.

Түүнчлэн өнөөдөр /2021.06.08/ угаартсан байж болзошгүй хоёр иргэн нас баржээ. Иргэдийн дуудлагаар эмнэлгийн байгууллагаас очиход угаартсан гэх иргэд зуухны яндангаа сугалж, өрхөө бүтээсэн байдалтай байсан аж.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Иймд та бүхэн зуухны бүрэн бүтэн байдлыг шалгасны дараа галлагааг хийх, угаарын хий хэмжигчийг гэртээ байршуулахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх