ЭМЯ: Хоногт 1267 хүнээс халдвар илэрч, ТАВАН иргэн нас барлаа

  • 0
  • 99
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт  9631 хүнд шинжилгээ хийхэд 1267 сорьцод коронавирус илэрлээ. Бүгд дотоодын халдвар бөгөөд  962 нь Улаанбаатарт, 305 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Нийт тохиолдлын тоо 67710 боллоо.

Сүүлийн нэг хоногт коронавирусийн халдвараар эмчлэгдэж байсан таван иргэн нас барлаа. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.  Улсын хэмжээнд нийт нас баралт 318 болоод байна.

Харин сүүлийн 24 цагт эмнэлгээс 632 иргэн эдгэрсэн байна. Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 592 хүн эдгэрч, гэртээ гарсан бол гэрийн хяналтаас 40 хүн бүрэн эдгэрчээ. Улсын хэмжээнд нийт эдгэрэлтийн тоо 54713 боллоо.

Хөдөө орон нутагт бүртгэгдсэн тохиолдлыг аймаг тус бүрээр задалбал:

-Баянхонгор аймаг-35

-Говь-Алтай аймагт -16

-Хөвсгөл аймагт – 9

-Увс аймагт-9

-Баян-Өлгий-5

-Ховд аймагт- 5

-Дархан-Уул аймагт – 40

-Орхон аймагт – 55

-Хэнтий аймагт -23

-Төв аймагт – 22

-Сүхбаатар аймагт - 30

-Архангай аймагт - 19

-Булган аймагт - 30

-Өвөрхангай аймаг- 7

-Дорнод аймагт- 1 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Улсын хэмжээнд 6423 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 3892 нь хөнгөн, 1892 нь хүндэвтэр, 506 нь хүнд, 133 нь маш хүнд байдалтай байна.

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 21583 хүн “COVID-19”-ийн эсрэг вакцинд хамрагдлаа. Улаанбаатар хотын хувьд вакцин хийлгэх нийт иргэдийн 100 хувь нь нэгдүгээр тунд, 812503 иргэн хоёрдугаар тундаа хамрагджээ. Харин хөдөө орон нутагт 917165 иргэн вакцин хийлгэсэн бол хоёрдугаар тундаа 749195 иргэн хамрагдаад байна. Улсын хэмжээнд 2 сая жаран мянган хүн дархлаажуулалтад хамрагдах ёстойгоос нэгдүгээр тунд 1.87 сая, хоёрдугаар тунд 1.5 сая иргэн хамрагдаад гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх