Талийгаач вакцинаас бус тархины цус харвалтаас болж амиа алджээ

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Чингэлтэй дүүрэгт оршин суудаг, нэг сартай хөхүүл хүүхэдтэй эмэгтэй коронавируст халдварын эсрэг вакцин хийлгээд маргааш нь нас барсан тухай өнгөрөгч тавдугаар сарын 11-нд талийгаачийн охин мэдээлсэн. Харин нас барсан шалтгаан нь хавсарсан, суурь өвчлөлтэй холбоотой юу, эсвэл вакцин хийлгэснээс болов уу гэдэг нь тодорхойгүй байсан юм.

ЭМЯ-ны зүгээс Шүүх шинжилгээний үндэсний төв талийгчийн нас барсан шалтгааныг албан ёсоор тогтоож мэдэгдэнэ, үүний дараа албан ёсны тайлбар өгнө хэмээгээд байсан.

Тэгвэл талийгчийн биед задлан хийж, дүгнэлт гарчээ. Талийгаачийн охин Ш.Нандуламын хэлснээр талийгаачийн үхлийн шалтгаан “Тархины аалзавчийн дорх цус харвалт” гэж гарсныг хэлэв. Энэ нь тархины аалзан хальсны (торлог бүрхэвч) дорх хөндийд цус нэвтрэн орсонтой холбоотой үүсдэг аж. Талийгаачийн ар гэрийн зүгээс шүүх шинжилгээний дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа хэлсэн юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх