ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Хар тойром багийн Дошомтын цайдам гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 180 км, сумын төвөөс зүүн урд зүгт 50 км-т өчигдөр 16:00 цагийн орчим дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж таван ханатай гэр үерийн усанд урссан тухай дуудлагыг 20:05 цагт хүлээн авсан байна.
Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд 50 км замыг туулан 21:15 цагт очиж Хар тойром багийн Дошомтын цайдам гэдэг газар иргэн Ц-ийн таван ханатай гэр үерийн усанд урссаныг гурван цаг ажиллаж гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.